Шууд холбогдох утас: 70159002, 94239002
Эхлэл / Бидний тухай / Ерөнхий мэдээлэл

Бидний тухай

    Манай компани  2008 онд байгуулагдсан ба Кассын тоног төхөөрөмж худалдааны чиглэлээр  үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа билээ.Бид Солонгос, Тайван,Хятад, Гонконг улсын үйлдвэрээс шууд оруулж ирдэг тул бусад ижил үйл ажиллагаа явуулдаг компаниудаас манай нийлүүлэх үнэ ямагт хямд, чанартай байдаг билээ. Бид одоогоор Улаанбаатар хотын ихэнх дэлгүүр, ресторан, эмийн сан гэх мэт кассын тоног төхөөрөмж хэрэглэдэг үйлчилгээний байгууллагад нийлүүлдэг.

   Одоогоор Улаанбаатар хотод 2 салбар нээн хэрэглэгчддээ ойрхон үйлчилгээ үзүүлэх, бараа захиалгыг онлайн хэлбэрээр авч хэрэглэгчдэд түргэн шуурхай хүргэж үйлчилж байна. Манай компани инженерүүдээ Гонконг явуулж сургалтанд хамруулсан бөгөөд цаашид БНСУ, Тайван руу сургалт явуулахаар төлөвлөн ажиллаж байгаа билээ

Бид  худалдан авагчдад сэтгэл ханамжийг авчрах нь бидний эрхэм зорилго билээ.   Манай  чадварлаг  мэргэжилтнүүд танд  хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүний талаарх мэдээлэлийг үйлчлүүлэгчдэд  зөвлөгөө өгөх , түүнчлэн та хамгийн сайн хэрэгцээнд тохирсон байдаг бүтээгдэхүүнийг сонгох шийдвэр гаргахад нь туслах  болно.

Бидний уриа

                                                БИЗНЕС-ЭМХ ЦЭГЦ-АМЖИЛТ

БИДНИЙ ОНЦЛОГ

-  Энэ салбартаа тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа *

- Кассын тоног төхөөрөмжийн сонголт олон

- Дэлхийд танигдсан чанартай брендийн бүтээгдэхүүнийг Монголд борлуулдаг

- Үнийн бодлого ямагт хамгийн хямд байдаг

- Сэлбэг хэрэгсэлийг үйлдвэрээс шууд нийлүүлэн засвар үйлчилгээ үзүүлдэг

 

Үйл ажиллагаа чиглэл

 - Кассын тоног төхөөрөмж  ба програм хангамж

 - Рестораны тоног төхөөрөмжийн худалдаа ба засвар үйлчилгээ

 - Програм хангамжийн үйлчилгээ

 - Дэлгүүрийн хамгаалалтын хаалга

- Цаг бүртгэлийн систем